Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийв

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймагт гэрэл зургийг сурталчлах, бүтээлч залуусыг дэмжих зорилготой “Фотовийк-2025” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт болов.

Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Нарыг хайрла” гэрэл зурагчдын холбоо болон аймгийн Музей, сумдын Соёлын төвүүд хамтран Залуучууд театрын задгай танхимд зохион байгуулж буй аж.

Гэрэл зурагчид, уран бүтээлчдийг дэмжиж бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах ажлын хүрээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд “Фотовийк-2025" үйл ажиллагааг улс, орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа ажээ.

Гэрэл зургийн долоо хоногийн үйл ажиллагаа МГЗН-ийн зурагчдын “Хийморь” адууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр эхэлсэн байна.

Дарханы 10 гэрэл зурагчин өөрсдийн өнгө аясыг илтгэсэн шилдэг гэрэл зургуудаа дэлгэн үзэгчдэд толилуулж байна. Гэрэл зурагчид фото зургийг газар дээр нь хөнгөлөлтэй үнээр авч, угаах үйлчилгээг ч мөн үзүүлж буй аж. Түүнчлэн төгсөлтийн зургийн цомгийн булан гаргаж, зургийн студийн бүх төрлийн зургийн цомгийн загварыг дэлгэн харуулсан байна.

Мөн тус аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагддаг Дархан хотын түүхэн гэрэл зургийг үзэж сонирхох боломжтой аж.

Өнөөдөр Шарын гол, Орхон, Хонгор сумын соёлын төвүүд гэрэл зургийн сэдэвчилсэн үзэсгэлэнг 7 хоногийн турш зохион байгуулах юм байна.

Цаашид “Фотовийк 2025” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр гэрэл зургаар дамжуулан орон нутгийн соёл, байгаль, ахуй амьдралыг сурталчлах томоохон платформ болгохыг зорьж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000