Газын зурвас дахь Палестины сэтгүүлчдийг алан хядах ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Мөргөлдөөн эхэлснээс хойш жил хагасын хугацаанд Палестины 200 шахам сэтгүүлч Израилийн армийн гарт амиа алдсаны 43 нь ажлаа хийж яваад амь үрэгджээ. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн олон сэтгүүлчийг хоморголон устгасан хэргүүдийн нэг боллоо.

ШААРДАХ БИЧГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэний хамтын хөдөлгөөн өрнүүлж, яаралтай хариу арга хэмжээ авахыг бид уриалж байна. Тэд сэтгүүлчид байсан болохоос цэргүүд байгаагүй. Эдгээр сэтгүүлчдийн дор хаяж 43 нь Хоссам Шабатын нэгэн адил “хэвлэл мэдээлэл” гэсэн тод тэмдэглэгээ бүхий сум нэвтэрдэггүй хантааз өмсөн, гартаа микрофон, камертай ажлаа хийж яваад амь үрэгджээ.

Бусад сэтгүүлчийн хувьд гэртээ эсвэл дүрвэгсдийн хуаранд гэр бүлийнхээ хамт хоргодож байхдаа бөмбөгдөлтөд өртөж, амиа алдсан нь олон арван мянган энгийн иргэнд тохиолдсон эмгэнэлт явдал юм.

Мөргөлдөөнд амь үрэгдсэн Израиль, Ливан, Сирийн мэргэжил нэгтнүүдээ ч бид мартах учиргүй. Израилийн арми олон улсын хэвлэлийг тус нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтрэхийг хориглож, эрсдэлийг үл тоон газар дээрээс нь мэдээлсээр байгаа гэрчүүдийг онилох замаар Газын зурваст болж буй үйл явдлын талаар нам гүм байдал тогтоохыг санаархаж байна гэж үзэх үндэслэлтэй.

Энэ нь олон улсын хуулийн зарчимд харшилсан үйлдэл юм. RSF тэргүүтэй байгууллагуудаас сэтгүүлчдэд илгээсэн мэргэжлийн тоног төхөөрөмжийг Газын зурваст нэвтрүүлэхийг хориглосон хэвээр байна. Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд эдгээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжгүйгээр мөргөлдөөнийг тэнцвэртэй мэдээлэхэд шаардагдах баримтуудыг баримтжуулах боломжгүй.

Бид Францын сэтгүүлчид болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажилладаг гол байгууллагуудын хамт уг эмгэнэлт явдлыг зэмлэн буруушаахаар дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт Парис дахь Опера-Бастилийн довжооны өмнө цугларсан юм. Та бүхэн шаардах бичигт гарын үсэг зуран нэгдэж, биднийг дэмжээрэй.

Бидний шаардлага: Палестины сэтгүүлчдийг онилохоо нэн даруй таслан зогсоох, Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг ял шийтгэлгүй үлдээх явдлыг эцэслэх, Бүс нутгийн болоод олон улсын сэтгүүлчдэд Газын зурвас руу шуурхай бөгөөд болзолгүйгээр нэвтрүүлэх, Сэтгүүлчийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргүүлэх.

Энэхүү шаардах бичигт гарын үсэг зурснаар Та шударга үнэний төлөө зогсож, хамгийн хүнд нөхцөлд ч гэсэн ажлаа зоригтой хийсээр байгаа хүмүүсийг хамгаалах хүсэл эрмэлзлээ тунхаглан харуулах болно.

Газын зурвас дахь Палестины сэтгүүлчдийг алан хядах ажиллагааг нэн даруй зогсоож, олон улсын хэвлэлийнхэнд тус нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх боломж олгохыг уриалжээ.

Эх сурвалж: RSF
Б.БАТ


Сэтгэгдэл

Зочин [165.225.210.86] 2025-04-23 04:42:49

Naaduul chin hudlaa shaaz baigaa. Hezee Palestine enkhiin tsagaan tagtaa bolchihon yum be?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000