Девон Скот хоёр тоглолт өнжихөөр болов

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн финалын тоглолтод “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багууд шалгарсан. Хоёр багийн цувралын эхний тоглолт өчигдөр болсон.
Энэ тоглолтод “Бишрэлт Металл” хожсон ч тус багийн тоглогч Девон Скотт спортын бус алдаа гаргасан билээ. Тэрээр тоглолтын нэгдүгээр үед эсрэг багийн тоглогч А.Азбаярыг түлхэн унагаасан. Энэ үйлдлээс болж, Девон Скот талбайгаас хөөгдсөн бол А.Азбаяр тоглох боломжгүй болсон юм.
Өнөөдөр “Бишрэлт Металл” багийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч талбайд зүй бус үйлдэл гаргасан Девон Скотыг хоёр тоглолт өнжөөхөөр болжээ. Спортын бус алдаа гаргасан Скот маргааш болон бямба гаригт болох тоглолтод оролцохгүй юм байна.
Талбайд санамсаргүй байдлаар бэртэл авсан А.Азбазар өчигдөр комьпютер томографи шинжилгээ хийлгэж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.89] 2025-04-22 13:38:18
Энэ сагсалзсан сармагчинг хөөж явуулаачээ
Дэлхийн мэдээг анзаардаггүй юм байхдаа? [66.181.160.54] 2025-04-22 11:08:55
Цаана чинь Ромын Пап Франциск нас барчихаад байна. Дэлхийн том том мэдэллийн агентлагууд энэ мэдээг л тавиад, мэдээлээд байна. Гэтэл Мэдээ мн-ийхэн үүнийг мэдэж мэдэрч байгаа юм болов уу? Юүн сагс вэ? Юүн Девон бэ?