ОХУ-ын иргэн В.С. Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.
-В.С.ЛОБАНОВ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-
В.С.Лобанов “Би Монгол Улсад 1997 онд ирсэн. Ирснээсээ хойш зургаан жил гаруй хугацаанд Аэрофлотын төлөөлөгчөөр ажилласан. 2009 оноос хойш одоог хүртэл Монгол, Оросын хамтарсан "Мэргэван" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын удирдлагууд миний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлсэнд гүн сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.
Түүний удирддаг “Мэргэван” ХХК нь ОХУ болон Монгол улсын хамтарсан компани бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх агаарын хөлгүүдийг өндөр чанартай шатахуунаар хангах үйл ажиллагаа явуулдаг юм.
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой
Трамп: Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг
Өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг зөвлөлөө
Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн визний асуудалд анхаарч ажиллана
Х.Нямбаатар: Хүннү хотод нүүрс биш, газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ