БНСУ-д суралцдаг оюутнуудад зориулсан ЮнионПэй картын урамшуулал дахин зарлагдлаа

Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө. Жил бүрийн энэ үеэр хилийн чанадад сурдаг оюутан, сурагчид маань сургалтын төлбөртэй холбоотойгоор гадаад гүйлгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ихээр ашигладаг. Харин та эсвэл таны эргэн тойронд БНСУ-д суралцдаг хэн нэгэн байгаа бол сургалтын төлбөр шилжүүлэхдээ Hana Bank-ны PayZoom буюу https://hana.pay-zoom.com вэбсайтыг ашиглахыг зөвлөөрэй. Учир нь тус вэбсайтаар дамжуулан Голомт банкны ЮнионПэй картаар БНСУ-ын их, дээд сургуулийн төлбөрөө төлсөн тохиолдолд 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
ЮнионПэй картын эрхэм харилцагчдад зориулсан энэхүү урамшуулал нь 2022.08.04-2022.12.31-ний хооронд үргэлжлэх ба БНСУ-аас гаргасан ЮнионПэй брэндийн картад хамаарахгүй болно. Мөн 1 удаа олгох хөнгөлөлтийн дээд дүн 300 юань байх бөгөөд харилцагч та 1 картаар сард хамгийн ихдээ 3 удаа сургалтын төлбөрийн гүйлгээ хийх эрхтэй. Та PayZoom ашиглан гадаад гүйлгээ хийх талаар илүү дэлгэрэнгүй заавар, мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Үүнээс гадна уг хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдсан хүн бүр яг одоо хэрэгжиж буй “Your Way” хөтөлбөрийн хүрээнд 5%-ийн хөнгөлөлтийг давхар эдлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Харин “Your Way” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Хэрэв та Голомт банкнаас гаргадаг ЮнионПэй болон бусад картын талаар лавлахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоорой.
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой
Трамп: Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй
Соёлын дэд сайд асан М.Батбаяр “Хүннү” хотын захирагчаар томилогдож, 422 сая төгрөгөөр тавилга авахаар тендер зарлажээ
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Х.Нямбаатар: Хүннү хотод нүүрс биш, газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ
Гэнэтийн уулзалтуудын үр дүн энх тайвныг зөгнөж байна уу
Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн визний асуудалд анхаарч ажиллана
Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг