Тэрбум мод сан, БНСУ-тай ойжуулалт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтарч ажиллана

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Л.Амар нар БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр тус улсын Байгаль орчны хяналт шинжилгээний үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал Монгол Улсад нийт 150 сая мод тарих амлалтыг өгсөн бөгөөд ийнхүү Тэрбум мод сангийн үйл ажиллагааны хүрээнд анхны гадаад хамтын ажиллагааг эхлүүлж, бүс нутгийн хэмжээнд ойжуулалтын чиглэлд хоёр улс хамтран ажиллах эхлэлийг тавилаа.
Санамж бичгийн хүрээнд мод тарих, ойжуулалт, усжуулалт, ойн менежментийн цахим хяналт шинжилгээг бий болгох, харилцан туршлага судлах, манай улсад тохирсон ногоон технологи, шийдлийг туршиж, нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх гэх мэт чиглэлүүдээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцов.
Тэрбум мод санг Монголын банкны холбоо, арилжааны банкуудын санаачилгаар ойжуулалт, цөлжилттэй тэмцэхэд бодит төсөл хөтөлбөр, боломжит арга хэрэгслийг нэвтрүүлэх, мод тарих үндэсний хөдөлгөөнийг тодорхой стратеги, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулсан.
БНСУ-ын Байгаль орчны хяналт шинжилгээний үндэсний төв нь сайн дурын үйл ажиллагааны зарчим дээр тулгуурлан 2003 онд байгуулагджээ. Тус төв нь байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээ хийхийн зэрэгцээ бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд байгаль орчны асуудлыг орхигдуулалгүй оновчтой шийдлийг тусгах тал дээр иргэний нийгмийн хүчтэй дуу хоолой болон ажилладаг.
Харин Тэрбум мод сангийн менежмент, үйл ажиллагааг Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хариуцан гүйцэтгэж байгаа юм. Цаашид Тэрбум мод сангийн зарчим болох Зөв газарт зөв модыг зөв зорилгоор тарьж ургуулах ажлыг ойн мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, олон нийт, иргэдийн дэмжлэгтэйгээр системтэй, үр дүнтэй хэрэгжүүлнэ.
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
Соёлын дэд сайд асан М.Батбаяр “Хүннү” хотын захирагчаар томилогдож, 422 сая төгрөгөөр тавилга авахаар тендер зарлажээ
Трамп: Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Оросын тал Ялалтын баяраар гал зогсоохоо мэдэгджээ
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ
Х.Нямбаатар: Хүннү хотод нүүрс биш, газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ
Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн визний асуудалд анхаарч ажиллана