БИДНИЙ ТУХАЙ: “Гантөмөр сайд Монгол Улс ЕАЭЗХ-той худалдааны гэрээ байгуулах нь хамгийн чухал” гэж хэллээ

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдааны үеэр "Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулах худалдааны түр хэлэлцээр нь дэлхийн худалдааны дайны үед Монголын Засгийн газрын хийх гол ажил болоод байна" гэж мэдэгдлээ.

Тэргүүн шадар сайд "ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын хийх хамгийн чухал ажил юм. Энэ хэлэлцээрийг "Алсын хараа 2050" улс орны хөгжлийн хөтөлбөрт тусгаж өгсөн.

Дэлхийн худалдааны дайны улмаас тодорхойгүй байдал үүсч, хөрөнгө оруулалт багассан энэ үед ЕАЭЗХ-ны орнуудтай худалдаа хийх нь манай зах зээлийг өргөжүүлэх сайхан боломж юм" гэж хэлэв.

Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор Монголын байгалийн баялгийн гол хэрэглэгч БНХАУ-д ч эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Улсын төсвийн орлого уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаардаг” хэмээн нэмж хэллээ.

Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдааны үр дүнд Монгол Улстай худалдааны түр хэлэлцээр байгуулах, үүний хүрээнд хязгаарлагдмал нэр төрлийн барааны харилцан худалдаанд ногдуулах татварыг тэглэх, хөнгөлөх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.50] 2025-04-25 12:49:44

Энэ Ёстой үгээр хэлэмгүй Хөлдүү шаамийсан шаар шүү

Зочин [66.181.181.223] 2025-04-24 09:43:17

Орос сөнөх гэж бхд наалах чинь бүтэхгүйшүү шаамий хулгайчаа хуцалгүй боловсролын зээлээ төл

Зочин [202.126.91.210] 2025-04-23 11:57:20

Зөв шийдвэр шүү! Хятад улсад худалдаа эрхэлдэг хүмүүс юм зарагдахгүй сонин болчихлоо гээд байна. Урд жилүүдийг бодвол Хятадууд юм авахгүй байна!

Зочин [59.153.113.148] 2025-04-23 19:07:24

Шааздакаа

Зочин [202.55.191.130] 2025-04-23 07:25:04

buten 35 jil naad balai ymand chini orj tumsug uu bazuulahgui gej hicheesen uye uyiin itgel zugteliig husur hayah ni uu? 70 jil tumsug uu bazuulsan chini bagadaa yu?

за шиачиарай [86.85.55.114] 2025-04-22 17:53:39

Гуцдым бэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000