Ц.Болорчулуун: Монголоос ЕАЭЗХ-ны 5 улс руу мах экспортлох асуудлаар холбогдох байгууллагуудтай тохирсон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Энэхүү гурван жилийн түр хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолно. Зөрөөд дээрх таван улс Монгол Улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түр хэлэлцээртэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авав.
Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун хэлэхдээ “Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор эдгээр орнууд руу түр хэлэлцээрийн хүрээнд хорио цээрийн протоколд тохирох асуудлыг нээлттэй тавьж өгсөн.
Урьдчилсан байдлаар таван улстай Монгол Улсаас мах экспортлох асуудлыг Мал эмнэлгийн газар болон бусад байгууллагатай тохирсон.
ОХУ-тай Монгол малыг эрүүлжүүлэх зорилгоор хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлье гээд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурлаар протоколд тусгаад, бэлтгэл ажил хангаад явж байна.
Малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг ОХУ-аас сүүлийн найман жилд тогтвортой худалдан авч, малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч байна. Вакцины худалдан авалтыг үргэлжлүүлэх, ОХУ-д боловсон хүчнийг сургах ажлыг хийгээд явж байна” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.21.113.42] 2025-04-25 12:50:14
Дотооддоо махны хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болиоч
Зочин [202.9.46.123] 2025-04-23 10:49:10
Дотоодын махны хэрэгцээг хангаж чадахгүй байж юун эзспорт. ЕАЭЗХ-гүйгээр махны экспорт гаргах боломж байгаа боловч хангалт хүрэлцэхгүй учраас эзспортын хориг тавиад байгаа биз дээ
баба [86.85.55.114] 2025-04-22 17:55:07
Тинэглэл номер хоёр. Эхний тинэглэл нь уран. Ёоо.
Зочин [66.181.181.193] 2025-04-22 21:36:05
ali ali ni zov