Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ
3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг ийнхүү бүтээжээ. Түүний энэхүү бүтээл олон нийтийн талархлыг хүлээж, хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулыг олон нийтэд сурталчилсаар байгаа аж.
Уран бүтээлч Б.Энхтөрөөс бүтээлийнх нь талаар тодруулахад “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа.
Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн жолооч, холбоочин, химичин, нисгэгч, танкист, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа. Хэрэв хүсвэл захиалгаар өөр загвар хийцээр ч бүтээх боломжтой” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл