Г.Баттулгын уясан морь Америкт дахин түрүүлжээ

Монгол уяачийн уяа сойлгыг нь тааруулж уясан морь Америкт дахин түрүүлжээ. Тодруулбал, АНУ-ын баруун Виржина дахь “Чарльз Таун” цогцолборын морин тойруулгын 3-4 насны морьдын намрын Классик уралдааны шалгаруулалтын өмнөх уралдаанд Г.Баттулгын уясан морь өнгөрсөн бямба гаригт түрүүлжээ. Энэхүү морийг Зууны манлай уяач Д.Даваахүү шинжиж өгснөөр Ц.Цэнгэл анх худалдан авч, Г.Баттулга уяж уралдуулдаг ажээ.
Сануулахад, Г.Баттулга 2011 онд “Чарльз Таун” цогцолборын морин тойруулгын уралдаанд Сансар-Уул нэртэй морийг анх уяаж түрүүлгэж байсан түүхтэй. Энэ тухайгаа тэрээр ““Ан олзвор” компанийн захирал, анхны Их хурд уралдаанд азарга нь түрүүлж байсан У.Буяндэлгэр гээд ахын Сансар-Уул нэртэй морийг 2011 онд түрүүлгэсэн.
2012 онд Булган аймгийн Могд сумын харьяат Ц.Цэнгэлийн “Цэнгэлийн Манлай” хүлгийг, 2013 онд Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөлийн дарга Баатарын “Сутайн салхи”, бас Ц.Цэнгэл ахын нэлээд хэдэн америк нэртэй морьдыг түрүүлгэсэн дээ. Миний өдий зэрэгтэй яваа маань Буяндэлгэр ахын минь их буян юм аа.
Буяндэлгэр гээд том компанийн захирал, уяачдын холбооны тэргүүн, танихгүй шахуу хүн “Би аавын тань талаар сонссон. Гүр гээд их тохитой, дуу цөөтэй, адуунд сайн хүн байсан гэж дуулсан. Чи Америк явж үз” гээд надаас нэг ч доллар авалгүй анх Америкийн визанд оруулж өгч байсан юм.
Дараа нь намайг энд морин тойруулгад ажилд орсны дараа “Одоо энэ фермийн эзэн, манай дарга Жэймс Касэйтэй өөрөө ярьж, эмнэг үрээ авч түрүүлгэж байсан түүхтэй” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.50] 2025-04-25 12:52:55
Бас л өгөөжтэй Casino той
Зочин [202.131.225.53] 2025-04-23 11:13:56
ажилт хүсье,
Зочин [202.9.40.196] 2025-04-22 19:21:35
Манай экс Ерөнхийлөгч мөн үү
Зочин [59.153.115.89] 2025-04-22 17:01:50
TURUULGEJ GEJ YU YARIAD BAIGAA YUM BE OILGOSONGUI