Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор холбогдох албаны шийдвэр гараагүй байхад худалдааны төв, зах, дэлгүүрүүд хаагдана гэсэн албан бус мэдээлэлд итгэн их хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн нөөцлөх, гэнэтийн худалдан авалтуудыг хийх явдал иргэд, хэрэглэгчдийн дунд эрс нэмэгдэж байна.
Энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан зарим худалдааны төв, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөсөн хариуцлагагүй үйлдлүүдийн талаар ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 1800-1284 утсанд иргэд, хэрэглэгчдээс мэдээллийг ирүүлж байгаа аж.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах худалдааны төв, дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судлан тогтоох ажлын хэсгүүдийг яаралтай томилон ажиллуулж эхэлжээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга С.Цэрэндуламаас тодруулахад “ААН-үүд зохиомол хомсдол үүсгэж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх үүрэгтэй. Онцгой байдлын үед биенесийн байгууллагууд үнээ нэмдэг асуудал байж болохгүй. ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин ажиллаж байна. Хэрвээ зохиомол хомсдол үүсгэж, бараа бүтээгдэхүүнийхээ үнээ нэмсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-ийг 5-20 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулна. Мөн тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Бид утасны энгийн тарифаар үйлчилдэг 1800-1284 дугаарын утсаар хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч байна” гэсэн юм.
Соёлын дэд сайд асан М.Батбаяр “Хүннү” хотын захирагчаар томилогдож, 422 сая төгрөгөөр тавилга авахаар тендер зарлажээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Б.Пүрэвдорж: Монголын ард түмний илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд дайны хувь заяаг бүрэн эргүүлж чадсан
Оросын тал Ялалтын баяраар гал зогсоохоо мэдэгджээ
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олджээ
АНУ, Украин чухал ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурлаа
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгов